ДОРНОД АЙМАГТ БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ V ШАТНЫ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

4 цаг
ДОРНОД АЙМАГТ БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ V  ШАТНЫ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам,Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Монгол орон даяар хэрэгжүүлж буй “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5 дахь аяны нээлтийн үйл ажиллагаа” манай аймагт боллоо.
Аяныг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар эхлүүлж, нийт 21 аймаг, 330 сум, 1 639 багийн түвшинд таниулах, хамрах ажлыг төлөвлөөд байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Ёл, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын аймаг хариуцсан хэлтсийн дарга Б.Дөлгөөн, Тогтоол шийдвэрийн хэрэгжилт, тайлан төлөвлөгөө хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Алтансувд нар оролцлоо.
Аяны хүрээнд алслагдсан бүс нутаг, малчин өрх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сумын ИТХ, ЗДТГ, багийн Засаг дарга, ЕБС-ийн сурагчид зэрэг олон төрлийн бүлгийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.