Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Дорнод аймагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр “Хүүхэд эрдэнэ” төслийн үйл ажиллагаатай танилцсаны дараа аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Ш.Ёл Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй томоохон хөгжлийн төслүүд, орон нутгаас санаачлан амжилттай хэрэгжүүлж буй сайн туршлагуудын талаар товч мэдээлэл танилцуулсан юм. Тэрээр хөдөө аж ахуйн салбарт “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс болгон баталсан 500 мянган га талбайн асуудлыг бүхэлд нь цуцлуулах, газрын тосны нөөц ашигласны төлбөрөөс тухайн сум, орон нутагт ногдох хувь хэмжээг нэмэгдүүлэх, тус аймагт гэрлэл ёслолын танхим бүхий хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ордоны барилга барих, МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн гадна инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл хийх, Дорнод Политехник коллежийн өргөтгөлийн барилга барих (зураг төсвийг орон нутаг шийдвэрлэсэн), сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд бодлогын дэмжлэг үзүүлэх, агро парк, өвлийн болон ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг хүсч байгаагаа УИХ-ын дарга Н.Учралд илэрхийллээ. УИХ-ын дарга Н.Учрал уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн, хүний эрх, эрх чөлөөг хангах зорилготой “Чөлөөлье” санаачилгын талаар мэдээлэл өгч, төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэхдээ тавьж буй шаардлагууд буурахгүй, харин ч хууль давсан дүрэм, журам нэмэгдсээр байгааг дурдав. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчны давхардал, хийдлийг арилгах зорилгоор УИХ-аас 12 ажлын хэсэг байгуулан салбар бүрт ажиллаж байгааг танилцууллаа. Тэрээр Дорнод аймгаас санаачлан хэрэгжүүлж буй хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг томоохон дэвшил, зөв алхам хэмээн үнэлж, цаашид улсын хэмжээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Мөн хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөснийг онцолсон юм.
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МАРШАЛ ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАНГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДОРНОД АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, "ЧӨЛӨӨЛЬЕ" САНААЧИЛГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
ОЛИМПИАДЫН "ТУГ АЯЛАХ" АЯНЫ НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
БАЯНДУН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫГ ХҮЛЭЭЛЦЭЖ БАЙНА
МАЛ ТООЛЛОГЫН НЭГДСЭН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА
ДОРНОД АЙМАГТ 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН ШИЙДВЭРЛЭСЭН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ЖАГСААЛТ
"Хоршоо хөгжүүлэх сан"-гийн зээлийг зориулалтын бусаар хэрэгжүүлж төлж дууссан болон одоо зээлийн үлдэгдэлтэй байгаа зээлдэгчийн мэдээлэл
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
АЙМГИЙН 2026 ОНЫ ТӨСӨВ
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН 47.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛД БАТЛАН ДААЛТ ГАРГАЖЭЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН АЖЛЫН ЯВЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
НЭЭЛТТЭЙ УТАС -70582233 ДУГААРТ ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГААС ИРЭХ ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО – 2025
ӨВС, ТЭЖЭЭЛИЙН БЭЛТГЭЛ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ
СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ 11 ДҮГЭЭР САР
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
ДОРНОД АЙМАГТ БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ V ШАТНЫ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
"DIGITAL FIRST" АЯНЫ ХҮРЭЭНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨРИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖҮҮДЭД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРНА
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ЭРЭН ХАЙХ АВРАХ АЖИЛЛАГААНД ЗОРИУЛЖ 34.9 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
ХАВИРГА-АРХАШААТ БООМТООР “ИСТАНА” МАРКИЙН АВТО МАШИНЫГ ТҮР ХУГАЦААНД НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
“ТУГ ЧИНГИСИЙН СҮМИЙН ТҮҮХИЙГ ТОДРУУЛАХУЙ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️‼️
ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ЗАЛУУСАА ҮДЛЭЭ