ОЛИМПИАДЫН "ТУГ АЯЛАХ" АЯНЫ НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

3 цаг
ОЛИМПИАДЫН "ТУГ АЯЛАХ" АЯНЫ НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол Улсын залуу үеийн шинжлэх ухааны мэдлэг боловсролыг дэмжих, ирээдүйн чадварлаг судлаач, инженерүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдол бүхий “Физикийн XXXVII олимпиад” энэ оны 04 дүгээр сарын 04-06-ны өдөр зохион байгуулагдана. Энэхүү ажлын хүрээнд олимпиадын туг аймгийн 5 бүсийн сургуулиуд дээр аялах юм. Өнөөдөр 1 дүгээр бүсийн төв сургууль, Хэрлэн сумын 1 дүгээр сургуульд энэхүү туг аялах нээлтийн өдөрлөг болж аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Боловсролын газрын 1 дүгээр бүс хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа, ахлах мэргэжилтэн Ц.Балжинням, Монгол Улсын Гавьяат багш Б.Сандагдорж, 1 дүгээр сургуулийн захирал Б.Батсүх, 11 дүгээр сургуулийн захирал н.Алтансувд, Бүсийн сургуулиудын сургалтын менежерүүд, Физикийн багш нар оролцлоо. Өдөрлөгийн хүрээнд "Шинжлэх ухаан ба Амьдрал" илтгэлийн уралдаан, танин мэдэхүйн "АХА" тэмцээн, гарын доорх материал ашиглах бүтээлийн уралдаан, сурталчилгаа, бүтээлч ажил, туг аялахтай холбоотой "Reel" бичлэг хийх уралдааныг багш сурагчдын дунд зохион байгууллаа. Энэ удаагийн олимпиадад 1 дүгээр бүсийн сургуулиудаас 2 багш 1 сурагч оролцох бөгөөд 1 дүгээр сургуулийн физикийн багш Г.Цогтгэрэл \анхны жилдээ ажиллаж байгаа залуу багш\, Булган сумын ЕБС-ийн багш Б.Мөнхзул, 1-р сургуулийн 12б ангийн сурагч Б.Оюунбилэг нар оролцох юм. Манай аймгийн Физикийн багш нараас МУ-ын гавьяат багш 3 төрөн гарсан түүхтэй юм.