УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

6 цаг
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдрийн шуурхай хуралдаанд улсын хэмжээнд зохион байгуулж буй Хүн ам, орон сууцны завсрын тооллогын явц, байгаль орчныг нөхөн сэргээх зардлаар санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээ, цаг агаарын нөхцөл байдал, томуу, томуу төст өвчний тархалтын мэдээлэл зэрэг асуудлыг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.
Манай аймгийн зарим суманд цас нэмж орвол өвөлжилтийн нөхцөл байдал цаашид хүндрэх төлөвтэй байгаа тул малчдад шаардлагатай зөвлөмжийг хүргэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат мэргэжлийн байгууллагуудад даалгав.
Мөн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах, салбар бүр бодит статистик мэдээлэл, суурь судалгааг тогтмол хийж байхыг нийт байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.