ТАРЬЦ, СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА

1 долоо хоног
ТАРЬЦ, СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Намрын модны үзэсгэлэн худалдаа”-г энэ сарын 3-10-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд Баян-Уул сум дахь сум дундын ойн анги болон Хэрлэн сумын иргэн, нөхөрлөлийн төлөөлөл оролцож, үрэл, монос, нарс, алим, голт бор, агч зэрэг нийт 7 нэр төрлийн модны тарьц, суулгацыг худалдан борлуулж байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн худалдаанд оролцож өөрийн орчиндоо тохиромжтой мод, бут сөөгийг сонгон тарих боломжтой.