АЙМГИЙН 2026 ОНЫ ХӨГЖЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

1 долоо хоног
АЙМГИЙН 2026 ОНЫ ХӨГЖЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА
Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөг эдийн засаг, хүний хөгжил, засаглал, байгаль орчны чиглэлээр нийт 298 арга хэмжээ багтаан боловсруулсан.
Тодруулбал, эдийн засгийн бодлогын хүрээнд 129 арга хэмжээ, хүний хөгжлийн бодлогоор 94 арга хэмжээ, засаглалын бодлогоор 37 арга хэмжээ, байгаль орчны бодлогоор 38 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгаад байна.