“ТАЛ НУТГИЙН СОЁЛ” ЭВЕНТ БОЛЖ БАЙНА

1 долоо хоног
“ТАЛ НУТГИЙН СОЁЛ” ЭВЕНТ БОЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хэрэгжүүлж буй “Соёл түгээе” уриан дор, “Соёлын орон зай – Бидний орчин бүтээлч аян”-ы хүрээнд “Тал нутгийн соёл” үйл ажиллагааг угсаатны онцлог бүхий сумдын өв соёл, ёс заншил, зан үйлийн өвөрмөц хэлбэрийг олон нийтэд таниулан сурталчлах, үндэсний бахархалт дархлаа, нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Мангалжав болон орон нутгийн аялал жуулчлал, соёлын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Уг үйл ажиллагааны хүрээнд халх, барга, буриад, үзэмчин угсаатны уламжлалт идээ ундаа, тоглоом наадгай, ахуйн хэрэглэл, үндэсний хувцасны үзэсгэлэн, угсаатны онцлогт ардын урлагийн тоглолт, ховор ном, судрын үзэсгэлэн, виртуал музей, боловсролын хөтөлбөр, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, “Монгол хуур төв” ТББ-ын үзэсгэлэн худалдаа, нөлөөллийн ажил, малчин иргэдийн эко отог, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга зэрэг 7 үндсэн үйл ажиллагааг зохион байгуулан иргэдэд үзүүлэн сонирхуулж байна.
Дорнод аймаг тус эвентийг 2019 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.@topfans