Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр Эрүүл мэндийн газраас “ Томуу, томуу төст өвчин, улаанбурхан өвчний нөхцөл дархлаажуулалтын явцын мэдээлэл”, аймгийн Цагдаагийн газраас 10 дугаар сарын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээлэл”-ийг тус тус танилцуулав.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.
1.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, сумын Онцгой комисс, мэргэжлийн ангиудын төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлтгэл бэлэн байдлыг хангах, салбар хоорондын ажлын уялдаа холбоог хангаж ажиллахыг Зүүн бүсийн төв, Онцгой байдлын газар аймгийн Байгаль орчны газар, Цагдаагийн газрын дарга нарт, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх түвшинд зохион байгуулж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
2.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ намрын мод тарих ажилд онцгой анхаарч, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийг татан оролцуулж, сайн туршлагыг олон нийтэд түгээн сурталчлах нөлөөллийн ажлыг зохион байгуулах, төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Байгаль орчны газрын даргад,
3.Салбар бүр иргэд, олон нийтээс сэтгэл ханамжийн судалгаа авч, өөрийн үйл ажиллагаанд тусгаж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
4.Иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх олон талт арга хэмжээг бүх түвшинд зохион байгуулж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
5.Сум, аймаг, бүс, улсын хэмжээнд хэмжээнд зохион байгуулж буй байгаа аливаа эвент, арга хэмжээнд ач холбогдол өгч, төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
6.Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээнд хамтран ажиллаж, идэвх санаачилгатай оролцохыг нийт байгууллагын удирдлагуудад,
7.Хадлан тэжээл, ургац хураалт, отор нүүдэл, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад тус тус үүрэг болгов.