ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

1 долоо хоног
ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон тэмдэглэхийг дэлхий нийтэд тунхагласнаас хойш Монгол Улс уг өдрийг 34 дэх жилдээ тэмдэглэж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Аймгийн ахмадын хороо баярын хурлаа хийлээ.
Хурлын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Ахмадын хорооны дарга Я.Алтанцэцэг, аймгийн Ахмадын хорооны дарга асан Т.Доржжүгдэр нар оролцож, ахмад настнуудад мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн энэ үеэр аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудыг Аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Монголын Ахмадын холбооны хүндэт тэмдэг, Аймгийн Ахмадын холбооны хүндэт тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.