УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

1 хоног
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, цаг үеийн мэдээлэл”, аймгийн Цагдаагийн газраас “2025 оны 14 хоногийн нөхцөл байдлын мэдээлэл” танилцууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нийт байгууллагын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
1. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдалд анхаарч ажиллах, гудамж талбайн камерт хяналт тавин гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын даргад
2. Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааг 09 дүгээр сарын 05-07 өдрүүдэд
Тусгаар тогтнолын талбай”-д зохион байгуулна.
Тус үзэсгэлэн худалдааны талаар иргэд, олон нийтэд мэдээллийг хүргэж, иргэдийн оролцоог ханган ажиллахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад,
3. Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг бүх түвшинд хангаж ажиллахыг нийт байгууллагын дарга нарт, бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг тухай бүр танилцуулахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад,
4. БНМАУ-ын хошой баатар,маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээ 09 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулагдана. Тус ёслолын үйл ажиллагааны бэлтгэл ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг АЗДТГ-ын Цэргийн штабын дарга болон АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нарт тус тус үүрэг болгов.