2020 онд халдвартын эмнэлэгт их засвар хийгдэнэ

4 жил
2020 онд халдвартын эмнэлэгт их засвар хийгдэнэ

Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөрөөс Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Халдвартын эмнэлгийн их засварт 228 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

Уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 13-нд Японы элчин сайдын яаманд зохион байгуулагдаж аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцлоо.