Атрын 60 жилийн ойн баярын хурал боллоо

2 сар
Атрын 60 жилийн ойн баярын хурал боллоо

Монгол улсад атар газар эзэмшиж Газар тариалангийн салбарыг бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын хурал өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэнгийн САА-н ахмад тариаланч Ж.Цэвээнрэгзэн нар үе үеийн атарчдад мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хөдөлмөрийн баатрын үр хүүхэд, гавьяат тариаланч механикжуулагч нарт хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн энэ үеэр Төрийн болон аймаг орон нутгийн шагналаар 100 гаруй ахмад тариаланч шагнагдлаа.