Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олон нэгдэж байна

8 сар
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олон нэгдэж байна
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
 
Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
 
Тус аяныг Монгол Улсад анх удаа 1997 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, Олон Улсын байгууллагуудыг идэвхийлэн санаачлан уриалж, тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил тус аяныг Олон Улсад “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулъя” уриан дор, Монгол Улсад “ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
 
Дорнод аймгийн төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийт та бүхэн тус аянд нэгдэж, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан холбогдох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, дэмжин ажиллахыг УРИАЛЖ байна.
мәтін графикалық кескіні болуы мүмкін
мәтін кескіні болуы мүмкін