"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Дорнод аймаг шилдгээр шалгарлаа

11 сар
"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Дорнод аймаг шилдгээр шалгарлаа
Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд соёлын өвөө сурталчлан таниулахаар хүрэлцэн ирсэн Дорнод аймаг нь Халх, буриад, дарьганга, барга, үзэмчин ястан тус тусын өв соёлын онцлогоо хадгалан ирсэн онцлогтой, түүнчлэн дарьганга хийцийн уран дархын дэг сургуулиараа онцлог юм.
 
Аймгийн хэмжээнд нийт 386 өвлөн уламжлагч бүртгэлтэйгээс 351 нь Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлд, 35 нь Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд бүртгэлтэй байна.
 
Түүнчлэн Дорнод аймаг нь Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор уран бичлэгийн болон гар урлалын үзэсгэлэнг “Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг үзэж сонирхохоор хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөдөө үзүүлж танилцуулав.