Зүүн азийн залуучуудын наадамд Дорнод аймгаас 10 тамирчин оролцож байна

11 сар
Зүүн азийн залуучуудын наадамд Дорнод аймгаас 10 тамирчин оролцож байна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны 08 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулагдаж буй “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадамд Дорнод аймгаас спортын 4 төрөлд, 10 тамирчин оролцож байна.
 
Үүнд:
 
Хөлбөмбөгийн төрөлд: 18 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудад Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн сурагч Ганхуягийн Оюунбадрах, Отгонжаргал (ихрүүд) нар,
 
Волейболын төрөлд: U-17 насны шигшээ багт Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн сурагч Ёлын Хүрэлтулга (U-17насны шигшээ багийн ахлагч), “Цонжин боардинг” сургуулийн сурагч Сүхбаатарын Мөнхжин (шигшээ багийн холбон тоглогч) нар,
 
Сагсан бөмбөгийн төрөлд: Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн сурагч Энхнарангийн Шинэтуяа,
 
Хөнгөн атлетикийн төрөлд: Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн Ганбатын Амина, 12 дугаар сургуулийн сурагч Хилчингийн Уранжаргал, 5 дугаар сургуулийн сурагч Бат-Эрдэнийн Оюунзул, 8 дугаар сургуулийн Мөнхбатын Бүжин, Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Энхтөрийн Чингүн нар тус тус оролцож байгаа юм.
 
“УЛААНБААТАР-2023” Зүүн Азийн Залуучуудын наадамд Дорнод аймгаа төлөөлөн оролцож байгаа тамирчиддаа баяр хүргээд спортын өндөр амжилт хүсье.🙌🙌🙌
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
 
6 хүн ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн, волейбол тоглож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
3 хүн, волейбол тоглож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
5 хүн ба бичвэр нарын зураг байж магад