Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

3 жил
Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

Хуралдаанаар COVID-19 цар тахлын үед Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэх талаар хэлэлцэж дараах шийдвэрүүд гарлаа.

Үүнд: Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг албан байгууллагууд Эрүүл мэндийн газар болон Мэргэжлийн хяналтын газрын зөвлөмжийн хүрээнд бөөгнөрөл үүсгэлгүйгээр, хүүхдийн дархлааг дэмжсэн гарын бэлэг сонгон зохион байгуулах

-Энэ жилээс уламжлал болгон 6 дугаар сарын 1-ний өдөр шинээр мэндэлсэн хүүхдүүдэд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулах

-6 дугаар сарын 1-ний өдөр Хүүхдийн эрхийн өдөрт зориулсан бүтэн өдрийн эфирийг орон нутгийн телевизүүдээр цацах

- Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиг үүрэг бүхий хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих зөвлөн туслах “Дэмжих баг”-ийг байгуулах

-Хүүхэд, гэр бүлд зориулсан хөгжил, хамгаалал, цар тахлаас урьдчилан сэргийлэх цахим контентуудыг бэлтгэж, түгээх

-Хуулийг олон нийтэд сурталчлан таниулах нөлөөллийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэрэг ажлуудыг 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэлээ.