Хөлөнбуйр сумын төсвийн байгууллагууд инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдох концесс зарлагдлаа

2 долоо хоног
Хөлөнбуйр сумын төсвийн байгууллагууд инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдох концесс зарлагдлаа

Дорнод аймгийн үүд хаалга болсон Хөлөнбуйр сумын иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр, орлого олдог 123-ын хоол гэрүүдийн тохижилтод онцгойлон анхаарч, аймаг бие даан төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 1 тэрбум төгрөгийг батлаад байна.

Өнгөрөгч онд 100 сая төгрөг батлагдаж боловсон ариун цэврийн байгууламжтай болсон бол энэ онд 300 сая төгрөг батлагдан ачааны болон суудлын авто машин, автобусны зогсоол, ногоон байгууламж, бохирын нэгдсэн шугам сүлжээнд холбох зэрэг ажлууд үе шаттайгаар хийгдэхээр эхлээд байгаа юм.

Мөн Хөлөнбуйр сумын төсвийн байгууллагуудын инженерийн шугам сүлжээнд холбогдох концесс зарлагдаад байна. Барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх хувийн аж ахуй нэгж шалгарвал тус ажил эхлэх юм.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЦАГААН-ОВОО, ЧУЛУУНХОРООТ, ХӨЛӨНБУЙР СУМДЫН ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУД

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар