Улз голын сав газрын талуудын оролцооны зөвлөл цахимаар хуралдав

4 долоо хоног
Улз голын сав газрын талуудын оролцооны зөвлөл цахимаар хуралдав

Улз голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат СOVID-19 халдварын нөхцөл байдалтай уялдуулж, ээлжит хуралдаанаа цахимаар зохион байгууллаа. Тус хуралдаан 78 хувийн ирцтэйгээр 4 асуудлыг хэлэлцэв. Мөн зөвлөлийн гишүүдийн санал хүсэлтийг сонсон, холбогдох асуудлыг шийдвэрлэжээ.

Энэхүү зөвлөл сав газрын усны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд талуудын оролцоог хангах, хамтран хэрэгжүүлэх, дүгнэлт, зөвлөмж өгөх, хяналт тавих зорилготой бөгөөд Хэнтий, Дорнод аймгийн 11 сумыг хамарсан, 45 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар