Аймгийн Онцгой комиссын 22 дугаар хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

4 жил
Аймгийн Онцгой комиссын 22 дугаар хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Аймгийн Онцгой комиссын 22 дугаар хуралдаан шинэ төрлийн коронавируст халдвар /covid-19/-тэй холбоотойгоор өнөөдөр 2020.03.26-ны өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гарсныг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн танилцууллаа.

- Бүх сумдын өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд шинэ коронавирус /covid-19/-ын халдвар хэрхэн хүнд халдах, үр дагаврын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг эрчимжүүлэх

- Аймгийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбай, гудамж, хүн ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийх  ажлыг хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулах, хог хаягдлыг татан хаях ажлыг зохион байгуулах

- Өндөржүүлсэн бэлэн байдлын үед захирамж шийдвэрийг үл биелүүлсэн аж ахуй нэгжид зөвшөөрлийг нь цуцлах хүртэлх арга хэмжээ тооцно

-Төрийн албан хаагчид захирамж үл биелүүлэн баяр ёслол тэмдэглэвэл хатуу хариуцлага тооцно

- Жижиг дунд үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдийн тавьж буй хүсэлт болох түрээсийн төлбөрийг хөнгөлөх, банк болон банк бус байгууллагуудад төлөгдөх зээлийн үнийн дүнг хойшлуулах зэрэг асуудлын дагуу холбогдох төлөөлөлтэй уулзалтыг зохион байгуулах

-Дулаан,цахилгааны төлбөрийг хөнгөлөх асуудлыг Эрчим хүчний яам, Сангийн яаманд уламжлах

- Энэ жил ЕБС-ийн 12 дугаар анги төгсөх 775 сурагчид онлайн цахим сургалт зохион байгуулах, сурагчид онлайн хичээлээ үзэхэд зайлшгүй шаардагдах интернетийн зардал болох 4.2 сая төгрөгийн асуудлыг сургуулийн цахилгаан, цэвэр ус, шатахуун түлшнээс хумигдаж буй зардлаас төсөв дотор нь шилжүүлэх замаар шийдвэрлэх

- Түймэр гаргах эрсдэлийг үүсгэсэн эзнийг нь тогтоож гарсан хохирлыг төлүүлж, нийтэд зарлах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлуудыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.