“НЭЭЛТТЭЙ УТАС – 7058-2233” дугаарын утас, “Иргэд хүлээн авах төв”-д аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, газар, хэлтсийн удирдах ажилтнууд 7 хоног бүрийн Пүрэв гарагт баталсан хуваарийн дагуу ажиллаж байна.
Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Амартайван ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна.
Та бүхэн "Нээлттэй утас 70582233" дугаарт санал хүсэлтээ 09:00-12:00 цаг 13:00-17:00 цагийн хооронд уламжлах боломжтой юм.