МЗЭ-ийн болон “Алтан өд” шагналт, яруу найрагч, сэтгүүлч Д. Ган-очирын бүтээсэн “Туг Чингисийн сүмийн түүхийг тодруулахуй” номын нээлт Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, нэрт эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн төв Номын санд боллоо.
Номын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Булган сумын нутгийн зөвлөл, яруу найраг сонирхогчид, иргэд оролцлоо.
Дорнод аймгийн Булган сумын нутагт, Хэрлэн голын хөвөөнөө 1863-1937 онд оршин байсан “Туг Чингисийн сүм”-д Чингис хааны цэргийн хар тугийг 1863 - 1937 оны хооронд залан тахидаг байсан тухай “Туг Чингисийн сүм”-ийн өөрийнх нь түүхийн тухай түүхэн зураг, баримт, нутгийн иргэдийн ам дамжин ирсэн яриануудыг нэгтгэн залуу хойч үедээ түүхийн үнэтэй ном болгон баринтаглажээ.