ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ЗАЛУУСАА ҮДЛЭЭ

3 хоног
ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ЗАЛУУСАА ҮДЛЭЭ
Өнөөдөр Дорнодынхон 2025 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан залуусаа үдлээ. Дорнод аймаг 2017 оноос эхлэн цэрэгт үдэн гаргах, албаа хаан ирж буй залуусаа угтан авах ёслолыг тогтмол зохион байгуулж байгаа юм.
Энэхүү үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг, сумдын цэрэг татлагын комиссын дарга нар болон цэрэгт татагдаж байгаа залуусын гэр бүлийнхэн оролцлоо.
Энэ удаагийн хугацаат цэргийн албанд 14 сумаас 18-25 насны тэнцсэн залуус татагдан Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги салбар, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Сүхбаатар аймгийн зэвсэгт хүчний 338-р анги нэгтгэлүүдэд хуваарилагдсан юм.