Өнөөдөр аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Ш.Ёл аймгийн орон нутгийн төсвийн 2025 оны Гамшгаас хамгаалах зардлын 34.9 сая төгрөгийн үнэ бүхий 14 нэр төрлийн тоног төхөөрөмжийг Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.
Энэхүү тоног төхөөрөмжид эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр уснаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах 6 хүний багтаамжтай хийлдэг завь, аврах хантааз, төөрсөн, сураггүй алга болсон хүнийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад ашиглах сүүлийн үеийн дуран, нисгэгчгүй төхөөрөмж дрон, хиймэл дагуулын интернэт /Starlink/ болон шуурхай албаны автомашины техникийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах засварын тоног төхөөрөмж зэрэг багтжээ.
Ийнхүү аймаг, орон нутгаас гамшгаас хамгаалах, тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхэд үе шаттай анхаарч ажиллаж байна.