Энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын Архашаатын Гаалийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ачааны машин болгон ашиглаж буй тээврийн хэрэгслийг Хавирга-Архашаат хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байх журам хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад бүртгэлтэй, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгслийг ачааны зориулалтаар ашиглаж буй тохиолдолд хилийн хяналтын сувгаар нэвтрүүлэх, гаргахыг хориглоод байгаа юм.
Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан боомтоор тогтмол зорчдог зорчигч, тээвэр эрхлэгч, иргэдийн зүгээс нөхцөл байдлыг тодорхой хугацаанд уялдуулан шийдвэрлэх саналыг аймгийн Засаг даргад уламжилсан.
Аймгийн Засаг даргын зүгээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Ардын Засгийн ордонд Монгол иргэдийн өмнө нь авсан, хугацаа нь дуусаагүй түр үнэмлэхийг 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүчинтэй байлгах, Хавирга-Архашаат боомтоор зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хэвийн үргэлжлүүлэх, шинэ журамд шилжихтэй холбоотой шилжилтийн үеийн зохицуулалт хийх зэрэг асуудлуудын талаар албан бичгээр хандсан бөгөөд уг саналыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Ардын Засгийн ордны Гадаад харилцааны алба, мөн Шинэ Барга Баруун хошууны хил, гааль болон холбогдох байгууллагууд нааштайгаар хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Аймгийн Засаг даргын хандсан мэдэгдлийн дагуу одоо хүчинтэй байгаа автомашины түр зөвшөөрлийн хугацаа 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл, Монгол Улсын иргэдийн ашиглаж буй “Истана” маркийн (жолоочийн 5 хүний суудалтай) зорчигч тээврийн автомашиныг Хавирга-Архашаат боомтоор түр хугацаанд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна.