Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд “Хэзээд бэлхэн” хүндэтгэлийн жагсаал Дорнод аймагт амжилттай болж өнгөрлөө.
Хүндэтгэлийн жагсаалд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Засаг дарга Ш.Ёл, Ойг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал, ахмад пионерын удирдагчид Д.Хажидсүрэн, Ж.Лхагвасүрэн, Д.Гантуяа болон аймгийн үе үеийн ахмад пионерууд, сум орон нутгийн удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, хүүхэд багачууд оролцож, хүүхдийн байгууллагын түүхэн уламжлал, үнэ цэнийг хүндэтгэлтэйгээр илэрхийллээ.