ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД БАЯН-УУЛ СУМАНД ДӨРВӨН МЯНГАН МОД ТАРИЛАА

1 хоног
ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД БАЯН-УУЛ СУМАНД ДӨРВӨН МЯНГАН МОД ТАРИЛАА
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл, Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Уул сумын иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудтай хамтран 4 мянган модыг тарилаа.
Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Азийн хамтын ажиллагааны байгууллага AFoCo төсөлтэй хамтран Баян-Уул суманд байгуулсан өндөр хүчин чадал бүхий 70га мод үржүүлгийн газрын нээлт боллоо.
Мод тарих арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа, AFoCo төслийн менежер Т.Батсүх, аймгийн Байгаль орчны газрын дарга А.Гантулга, сумын Засаг дарга М.Баттулга болон холбогдох албаны төлөөлөл оролцсон юм.
Манай аймаг 2022-2025 онуудад жил бүр 700.000 ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөсний дагуу ойн санг нэмэгдүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байна.