Гэр хорооллын хог ачилтад долоон автомашин ажиллаж байна

4 жил
Гэр хорооллын хог ачилтад долоон автомашин ажиллаж байна

Өнөөдрийн Удирдах ажилтны шуурхай хуралдаанд “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-аас мэдээлэл хийлээ. Тус байгууллагын техник үйлчилгээний тасаг нь гэр хорооллын айл өрхүүдийн ахуйн хог хаягдлыг ачиж дуусгах хүрээнд “Цагаан сарын баяр”-ыг угтан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил эрчимжүүлэх аяныг зарлан ажиллаж байна.

Мөн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог ачилтад зарцуулах хугацааг хурдасгах зорилгоор айл өрхүүд хог хаягдлаа уут, шуудайнд хийж, хог тээврийн автомашинд ачиж, тээвэрлүүлэхийг уриалга гаргажээ.

Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын 1, 2, 3, 4, 10 дугаар багуудад нийт 7 машин хог тээврийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд бусад багт үүссэн айл өрхийн хур хог ачилт дууссан байгаа гэж мэдээлэл өглөө.