ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

5 цаг
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Баян-Уул суманд төрийн албан хаагчдын амьдрах орчныг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилгоор 8 айлын хоёр орон сууцны барилга шинээр баригдаж байна. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа нийт 16 айлын орон сууцны 2 барилгын ажлын явцтай өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл газар дээр нь очиж танилцлаа.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 8 айлын орон сууцны барилгын ажлыг “Донж-Өргөө” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 8 айлын орон сууцны барилгын ажлыг “Мишээл Кристал Хаус” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл барилгын ажлын явцтай танилцах үеэрээ ажлын чанар, стандарт, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах асуудалд онцгой анхаарч ажиллахыг гүйцэтгэгч компаниудад санууллаа.