ЗОРИЛТОТ БҮЛГИЙН БОЛОН СУУРЬ ӨВЧЛӨЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЗУНЫ СУВИЛАЛД ХАМРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

10 цаг
ЗОРИЛТОТ БҮЛГИЙН БОЛОН СУУРЬ ӨВЧЛӨЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЗУНЫ СУВИЛАЛД ХАМРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Манай аймагт зорилтот бүлгийн болон суурь өвчтэй хүүхдүүдийг зуны сувилалд хамруулах төсөл тасралтгүй тав дахь жилдээ хэрэгжихээр боллоо. Аймгийн Засаг даргын 2025 оны А/52 дугаар захирамжийн дагуу энэхүү төсөл 2025 оны 6 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 20-ны хооронд хэрэгжих юм.
 
Төслийн хүрээнд хоол тэжээлийн хурц болон архаг дутагдлаас үүдэлтэй сульдаа, тураал, цус багадалт зэрэг суурь өвчтэй, онцгой асаргаа сувилгаа шаардлагатай 1-5 насны 300 хүүхдийг 13 сумын Эрүүл мэндийн төвүүд дээр түшиглэн сувилалд хамруулна. Мөн Хэрлэн сумын зорилтот бүлгийн 90 хүүхэд болон тэдний асран хамгаалагчдыг хамруулан сувилгаа, чийрэгжүүлэлт, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлэх юм.