Эрчимжүүлсэн сургалтыг Баян-уул суманд хэрэгжүүлж байна

1 сар
Эрчимжүүлсэн сургалтыг Баян-уул суманд хэрэгжүүлж байна

Дорнод аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл хангах зорилго бүхий "Эрчимжүүлсэн сургалт"-ын хөтөлбөр Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжиж байна.
Сургалтыг Үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн Физикийн багш Ц.Хоролжав, мөн сургуулийн Биологийн багш Б.Ариунтуяа нар тус сумын мэргэжлийн багш нартай хамтран зохион байгуулж байна.
Дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй Хан-Уул цогцолбор сургуулийн удирдлагууд, сургалт зохион байгуулж буй багш нарт Баян-Уул сумын ЕБС-ийн нийт багш ажилчид болон эцэг эхчүүд, сурагчид талархал илэрхийлж байна.