Өнөөдөр /2025.05.04/ нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд тэнцэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын хяналтын тооны дагуу хуваарилагдсан цэргүүдийг аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгээс цэргийн албанд үдэн мордууллаа. Тус цэргүүд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангид алба хаах юм.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Ёл, аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа О.Ганзориг, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Батзолбоо, Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар холбооны нарийн бичгийн дарга бэлтгэл хурандаа Ж.Сүхбаатар, Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн ажлын албаны дарга бэлтгэл дэд хурандаа Б.Отгонбаяр,Сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар, Хэрлэн сумын багийн Засаг дарга нар оролцож эх орноо хамгаалахаар явж буй залуустаа амжилт хүссэн үдлээ.
Ийнхүү ар гэр, ах дүүс, найз нөхдөөрөө үдүүлэн энх цагийн манаанд эх орондоо үүрэг гүйцэтгэхээр мордож буй залуучууддаа Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсэн ерөөе.