Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо

4 жил
Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо

Дорнод аймгийн “Хүүхдэд ээлтэй засаглал 2020” хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үүрэг хариуцлага, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг өнөөдөр зохион байгуулав. Хуралдаанд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн, зөвлөлийн гишүүд болон сумын Засаг дарга нар оролцож “2019 оны онцлох хүүхэд”, “Хүүхдэд ээлтэй байгууллагыг шалгаруулах болзлын танилцуулгыг хэлэлцүүлэх, шинэчлэн батлах тухай”, аймгийн “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн болон “Дэд зөвлөл” байгуулах захирамжийн төслүүдтэй танилцаж, санал солилцлоо. Мөн 2020 онд орон нутгийн хүүхдийн хөгжил, хамгаалал эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшлийн чиглэлээр хийж, хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн юм.