Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар нийтийн сонсгол хийлээ

3 долоо хоног
Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар нийтийн сонсгол хийлээ

Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон төсвийн төслийг танилцуулж, иргэдэд нээлттэй сонсгол зохион байгууллаа.

Сонсголын үеэр Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Х.Бат-Эрдэнэ Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн талаар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа Аймгийн 2020 оны төсвийн төслийн талаар иргэдэд мэдээлэл хийсэн.

Сонсголд ИТХ-ын ажлын албаны дарга Б.Энхээ болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий болон агентлаг хэлтсийн удирдлагууд, Хэрлэн сумын 11 багийн иргэдийн төлөөлөл оролцож өөрсдийн санал бодлоо илэрхийллээ.