Гурванзагал суманд төрийн албан хаагчийн 8 айлын орон сууц ашиглалтад орлоо

8 сар
Гурванзагал суманд төрийн албан хаагчийн 8 айлын орон сууц ашиглалтад орлоо
Аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн орон нутгийн төсөв, сумын орон нутгийн төсвийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Дорнод аймагт анх удаа "Нутгийн ирээдүй" төрийн албан хаагчдын 2 давхар 8 айлын орон сууц Гурванзагал суманд сүндэрлэлээ.
 
Энэхүү байрны түлхүүрийг тус суманд гэр бүлээрээ ажиллаж, амьдрахаар шилжин ирсэн шинэ боловсон хүчнүүд гардан авлаа.
 
Тодруулбал Хэнтий аймгаас гэр бүлээрээ шилжиж ирсэн биеийн тамрын багш, эрхлэгч их эмч, Дундговь аймгаас шилжиж ирсэн их эмч, Чойбалсан хотоос шилжиж ирсэн бага ангийн багш, улсын бүртгэгч нар Гурванзагал сумын хүн амын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт ажиллаж, сумын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар ирээд байна.
 
Сум, орон нутагт ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчин, төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахад тулгардаг гол асуудал болох тав тухтай амьдрах орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү "Нутгийн ирээдүй" төрийн албан хаагчдын орон сууц төслийг цаашид бүх суманд үе шаттай хэрэгжүүлэх юм.
1 адам кескіні болуы мүмкін
2 адам кескіні болуы мүмкін
3 адам кескіні болуы мүмкін
2 адам кескіні болуы мүмкін
2 адам кескіні болуы мүмкін
1 адам және су жылытқышы кескіні болуы мүмкін
сырғымалы есік кескіні болуы мүмкін
су жылытқышы кескіні болуы мүмкін
1 адам кескіні болуы мүмкін