Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, дипломатч, хурандаа, генерал С.Равдангийн мэндэлсний 115 жилийн ойг тохиолдуулан гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүллээ

1 жил
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, дипломатч, хурандаа, генерал С.Равдангийн мэндэлсний 115 жилийн ойг тохиолдуулан гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүллээ
Өнөөдөр /2022.05.20/ Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 115 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нар хурандаа түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
 
Хурандаа генерал Сандивын Равдан 1907 онд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт Хэрлэн цагаан талбай гэдэг газар мэндэлсэн.
 
С.Равданд БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар 1943 оны 7-р сард бригадын комиссар цол, 1943 оны 12 сарын 31-нд бригад командлан захирагч цол, БНМАУ-ын Ардын СнЗ-ийн 1944 оны 4-р сарын 28-ны өдрийн 52 тоот тогтоолоор хошууч генерал, 1967 оны 7-р сарын 14-ний өдрийн 206 тоот тогтоолоор дэслэгч генерал, 1971 оны 3-р сарын 9-ний өдрийн 68 тоот тогтоолоор хурандаа генерал цол, БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн 1952 оны 2-р сарын 26-ны өдрийн 9-р зарлигаар БНМАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд цол олгожээ.
 
С.Равдан 1932 онд Баруун аймгуудад дэгдсэн зэвсэгт үймээний эсрэг тэмцэл, 1936 онд Зүүн хязгаарт болсон Адагдулаан, Буландэрсний байлдаан, 1939 оны Халхын голын дайн, 1941 оны 07-11 сард Москвагийн хамгаалалт, 1945 оны Чөлөөлөх дайн, 1944, 1947-1948 онд Баруун хязгаарт Оспаны дээрэмчдийг хөөн зайлуулах байлдааны ажиллагаанд оролцсон ахмад дайчин бөгөөд нэг бус удаа шархдаж, Солонгосын дайны үед америкийн бөмбөгдөлтөд өртөж, хүнд бэртэл авч байсан. Тэрээр 1945 оны 10-р сарын 20-ны өдөр явуулсан БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал асуулгыг (плебисцит) төр, засгийн даалгавраар Чөлөөлөх дайнд оролцсон МАХЦ-ийн анги, нэгтгэлүүдийн хэмжээнд зохион байгуулж, удирдаж байсан байна.
May be an image of 2 people, people standing and outdoors
May be an image of 7 people, people standing and outdoors