“Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд 400 өрхийг ажилтай, орлоготой болгоно

6 сар
“Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд 400 өрхийг ажилтай, орлоготой болгоно
Зорилтот өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэнийг тодорхойлж, тэдгээр өрх, өрхийн гишүүдийн эрэлт, хэрэгцээ, санаачилга, боломжид тулгуурлан хөдөлмөрт бэлтгэх, ажилд зуучлах, мэргэжлийн ур чадвар олгох, ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг үйлчилгээг багцлан хүргэх замаар 4 жилийн хугацаанд 400 өрх, иргэнийг ажилтай орлоготой болгож, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Нэг өрх-нэг ажлын байр 2021-2024” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
 
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2021 ОНД:
Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох олгох арга хэмжээнд 100 иргэнийг хамруулж, Дорнод Политехник коллежтой “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу 50 иргэнд мэргэжил олгох тогооч, гагнуур, нярвын сургалтад хамруулсан. Мөн х гоо сайхан, оёдлын мэргэжил дээшлүүлэх сургалтад 54 албан бус салбарт ажилтныг хамруулан, ажлын байраар хангасан.
 
Сонгогдсон өрх тус бүрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Олон Улсын хөтөлбөр, төсөл, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөр болон сум хөгжүүлэх сангийн зээлд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
 
Ажил олгогч аж ахуй нэгж, байгууллагаас ирсэн ажлын байрны захиалгын дагуу 86 иргэнийг түр болон байнгын ажлын байранд зуучилж, үүнээс 52 иргэн байнгын ажлын байранд, 26 иргэн түр ажлын байр, 8 өрх иргэн өөртөө ажлын байр бий болгож, орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөлд хамрагдсан.
 
Өөртөө ажлын байр бий болгосон Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо сумын 3 өрхөд дэмжлэг үзүүлж тус бүр 2,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгосон.
 
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2022 ОНД:
Зорилт 1: 2022 онд хөтөлбөрт хамрагдах өрх, иргэнийг сонгон хөдөлмөрийн насны гишүүн тус бүрт хөдөлмөр эрхлэлтийн үнэлгээ хийж, цахим мэдээллийн сан үүсгэнэ. (Профайлинг)
Зорилт 2: Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан, сул чөлөөтэй ажлын байрны захиалгын дагуу эрэлтийн судалгааг гаргаж, сонгогдсон өрхийн гишүүдийг эрэлтэд нийлүүлнэ.
Зорилт 3: Ажлын байрны захиалгад нийцүүлэн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн үнэлгээг дээшлүүлэх, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулж, ажилд зуучилна. (Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр, Оролцоо төсөл, Интерншип хөтөлбөр, мэргэжлийн сургалт гэх мэт)
Зорилт 4: Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй олон нийтийн төсөлт арга хэмжээ, хөтөлбөр, төслүүдэд хамруулж, түр болон байнгын ажлын байраар хангах, байнгын ажлын байраар хангасан ажил олгогчийг урамшуулж дэмжинэ.

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар