Бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшиг, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний сургалт болж байна

6 сар
Бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшиг, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний сургалт болж байна
Гамшиг, онцгой байдал үүссэн нөхцөлд бүсийн төв шуурхай хариу арга хэмжээ авах, ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, гамшгийн үед олон улсад дагаж мөрддөг баримт бичгүүдийн талаар ойлголт өгөх, гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангуулах, нэрвэгдэсдэд анхны тусламж үзүүлэх үйл ажиллагаанд онцгой комиссын гишүүдийг сургаж, дадлагажуулах зорилгоор ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл”, МУ-ын Улаан загалмайн нийгэмлэг хамтран энэ сарын 18,19,20-ны өдрүүдэд “Бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшиг, Онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний сургалт”-ыг зохион байгуулж байна.
 
Сургалтад Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн зохицуулагч Г.Алзахгүй, аймгийн Онцгой комиссын дэд дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Онцгой комиссын дэд дарга, Бүсийн төв ОБГ-ыг дарга, хурандаа Г.Нармандах болон аймгийн Онцгой комиссын гишүүд хамрагдаж байгаа юм.
 
Сургалтыг онол аргазүй, ОУ-ын хүмүүнлэгийн стандарт, Онцгой комиссын гишүүдийн хувийн бэлэн байдлыг хангуулах дадлага, Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хээрийн дадлага гэсэн чиглэлүүдээр зохион байгуулж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
Share
 
 

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар