Чойбалсан хотын ундны болон ахуйн цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх асуудал 1:

6 сар
Чойбалсан хотын ундны болон ахуйн цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх асуудал 1:
Дорнод аймгийн Засаг даргаас гадаадын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр дэмжүүлэх талаас:
 
✅ПОЛЬШ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНААС ЧОЙБАЛСАН ХОТЫН ЦЭВЭР УСНЫ ШУГАМ СҮЛЖЭЭГ ИЖ БҮРЭН ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ ОЛГОХ БОЛОМЖТОЙ ГЭВ
 
Дорнод аймгийн Засаг даргаас 2017 оноос хойш Чойбалсан хотын ундны болон ахуйн цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх асуудлаар шат шатны байгууллагуудад хандаж ирсэн.
2019 онд Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдыг Дорнод аймагт урьж, Чойбалсан хотын цэвэр усны шугам сүлжээг иж бүрэн шинэчлэх ажлын хөрөнгө оруулалтын саналыг тавьсан, тухайн үед Европын холбооноос Азийн хөгжлийн банктай холбон өгч, Монгол Улсын Сангийн яамнаас зөвшөөрвөл зээл гаргах боломжтой гэсэн хариуг өгсөн. Гэтэл Монгол улсын Сангийн яамнаас Дорнод аймгийн хүсэлтийг зөвшөөрөөгүй.
 
Мөн Монгол Улс, Польш Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Польш Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Чойбалсан хотод хэрэгжүүлэх Бохирын нэгдсэн байгууламжийг шинээр барих төслийн гүйцэтгэгч болон Барилга, хот байгуулалтын яамнаас Дорнод аймагт ажиллах үеэр аймгийн Засаг даргаас мөн Чойбалсан хотын цэвэр усны шугам сүлжээг иж бүрэн шинэчлэх ажлын зураг төсвийг танилцуулж, хөрөнгө оруулалтыг дэмжүүлэх хүсэлтийг тавьсан.
 
2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Польш Улсын Хөгжлийн банкнаас Дорнод аймгийн Засаг даргаас тавьсан Чойбалсан хотын цэвэр усны шугам сүлжээг иж бүрэн шинэчлэх ажлын хөрөнгө оруулалтыг дэмжиж, жилийн 3 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр олгох боломжтой гэсэн хариуг ирүүллээ.
 
Энэхүү асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд шуурхай хандах болно. Хэрэв Сангийн яам зөвшөөрч, баталгаа гаргавал Улсын болон аймгийн төсвөөс эргэн төлөх хуваарийг гаргуулан ажиллана.
No photo description available.

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар