Улсын тэргүүний сумаар халхгол сум шалгарлаа

6 сар
Улсын тэргүүний сумаар халхгол сум шалгарлаа
Өнөөдрийн /2022.05.11/Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын тэргүүний сумаар дараах сумдыг тодрууллаа.
 
• Төв аймгийн Алтанбулаг,
• Булган аймгийн Хутаг-Өндөр
• Завхан аймгийн Тэс,
•Дорнод аймгийн Халхгол сумдыг тус бүр 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн байна.
 
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам дөрвөн бүсээс нэг сум шалгаруулахаар тогтсоны дагуу энэ жил зүүн бүсээс Дорнод аймгийн Халхгол сум Улсын тэргүүний сумаар шалгарлаа.
 
Манай аймгийн хувьд:
2015 онд Дашбалбар сум,
2018 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр сум тус тус Улсын тэргүүний сумаар шалгарч байсан юм.

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар