Илч хорооллын хайрган хучилттай авто замыг хатуу хучилттай авто зам болгоно

1 сар
Илч хорооллын хайрган хучилттай авто замыг хатуу хучилттай авто зам болгоно
Дорнод аймгийн Авто замыг хөгжүүлэх хөтөлбөр, Чойбалсан хотын авто замын сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2021-2022 оны хөрөнгө оруулалтаар Хэрлэн сум, 1-р баг “Илч хорооллын хайрган хучилттай авто замыг хатуу хучилттай авто зам болгон барих ажлыг төлөвлөсөн.
 
Уг авто зам нь 600м урт, 2 талаараа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй баригдана.
 
Авто зам баригдсанаар Чойбалсан хотын доторх хатуу хучилттай авто замын урт нэмэгдэж, орчны тоосжилт буурах, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах юм.

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар