Цэрэг, спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээний шилдгүүд шалгарлаа

6 сар
Цэрэг, спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээний  шилдгүүд шалгарлаа
Аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг, спортын “ДӨЛ-2022” цогцолбор тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 07,08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
 
Тус тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 24 баг, 312 сурагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
 
ТЭРГҮҮН БАЙРАНД:
М.Хангал тасгийн захирагчтай Улсын тэргүүний 5-р сургуулийн "Соёмбо" 2-р тасаг.
ДЭД БАЙРАНД:
С.Батзориг захирагчтай Улсын тэргүүний Хан-Уул цогцолбор сургуулийн "Хилчин" 1-р тасаг.
ГУТГААР БАЙРАНД:
Б. Отгонбаяр захирагчтай Баян-Уул сумын ЕБ-ын сургуулийн "Домогт шонхор" тасаг.
ТУСГАЙ БАЙРАНД:
М.Пүрэвбат захирагчтай Улсын тэргүүний 5-р сургуулийн "Соёмбо" 1-р тасаг.
ТУСГАЙ БАЙРАНД:
 
Э.Энхбаяр захирагчтай Flower сургуулийн "Delta" тасгууд тус тус шалгарлаа.
Шалгарсан багууд ирэх 8 дугаар сард болон Ерөнхийлөгчийн ивээл дор, Батлан хамгаалах сайдын нэрэмжит Улсын аварга шалгаруулах цэрэг,спортын "Дөл-2022" цогболбор тэмцээнд оролцоно.
May be an image of 14 people, people standing and outdoors
May be an image of 6 people, people standing and outdoors
May be an image of 15 people, people standing and outdoors
 

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар