Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсэж, хөгжсөний 105 жилийн ойн хүрээнд нийгмийн түншлэгч талуудын уулзалт боллоо

1 сар
Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсэж, хөгжсөний 105 жилийн ойн хүрээнд нийгмийн түншлэгч талуудын уулзалт боллоо
Дорнод аймгийн төрийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид 3 жил тутамд аймгийн “Хөдөлмөр, нийгмийн зөвшилийн гурван талт хамтын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулж, аймгийн хэмжээнд иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, аюулгүй, таатай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх болон хөдөлмөрийн харилцаа түүнтэй холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн хөдөлмөрийн үнэлэмж, орлогыг нэмэгдүүлэх улмаар иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх язгуур эрх ашгийг хамгаалах, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Монгол Улсын Засгийн газрын Зохистой хөдөлмөр эрхлэлтийг хангах бодлогыг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Ажил олгогч Эздийн холбоод хамтран ажиллаж ирсэн.
 
Энэ удаагийн уулзалтад аймгийн Засаг Даргын Орлогч Ш.Ёл, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Дорнод аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Х.Баатарсүх, Аймгийн ажил олгогч эздийн холбооны тэргүүн Р.Жаргалсайхан нар оролцож байна.
 
Нийгмийн түншлэгч талуудын уулзалтаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн өмнө тулгамдсан асуудал, малчдын нийгмийн хамгаалал эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах, МҮЭ-ийн холбоо, Боловсрол, эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн холбоодын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажил, Аймгийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2021-2023 оны хэлэлцээр, хамтын ажиллагааны хүрээнд Нийгмийн түншлэгч талуудын бүх шатанд хэрэгжүүлж байгаа хамтын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
 
Дорнод аймаг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Хөдөлмөр, нийгмийн зөвшмлийн 2021-2023 оны гурван талт хамтын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулж, түншлэгч талууд хэрэгжилтийн хүрээнд хамтран ажиллаж байгаа юм
May be an image of 3 people and people standing
May be an image of 1 person, standing and indoor
May be an image of 1 person, standing and indoor
May be an image of one or more people and indoor

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар