“Хуульчийн про боно өдөр-2022" өдөрлөг тусгаар тогтнолын талбайд боллоо

2 сар
“Хуульчийн про боно өдөр-2022" өдөрлөг тусгаар тогтнолын  талбайд боллоо
Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг.
 
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан Хуульчийн про боно өдөр-2022” өдөрлөгийг Дорнод аймаг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.
 
Өдөрлөгт Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Хүний эрхийн комиссын төлөөлөгч, Өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Хууль зүйн туслалцааны төв, Улсын бүртгэлийн газар, Нотариатын танхим, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналт, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлсэн юм.
May be an image of 3 people, people standing and outdoors
May be an image of 1 person and standing
May be an image of 3 people and text

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар