Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад тэнцсэн залуус хугацаат цэргийн албаа хаахаар мордлоо

2 сар
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад тэнцсэн залуус хугацаат цэргийн албаа хаахаар мордлоо
Өнөөдөр /2022.05.02/ нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд тэнцэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын хяналтын тооны дагуу хуваарилагдсан цэргүүдийг цэргийн албанд үдэн мордууллаа.
 
Үйл ажиллагаанд аймгийн 2022 оны Цэрэг татлагын товчооны дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Наранцэцэг нар оролцож эх орноо хамгаалахаар явж буй залуустаа амжилт хүссэн үдлээ.
 
Цэргийн алба хаана гэдэг нь цэргийн хэргийн эрдэм, мэдлэгээс гадна амьдралдаа хэрэгтэй зан төлөв, тэсвэр хатуужил, цаг төлөвлөлт, итгэл үнэмшил, бахархал омогшил гээд олон ч зүйлийг сурч мэддэг юм.
 
Ийнхүү ар гэр, ах дүүс, найз нөхөд, ард түмнийхээ халуун итгэл хайраар үдүүлэн энх цагийн манаанд эх орондоо үүрэг гүйцэтгэхээр мордож буй Дорнод аймгийн Хэрлэн сумын эрхэм залуучууддаа Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсэн ерөөе.
May be an image of 15 people, people standing, monument and outdoors
May be an image of 7 people, people standing and outdoors
May be an image of 9 people, people standing, car and road

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар