Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар

1 сар
Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

            Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

            Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл

Хүлээн авах хаяг: Байгууллага бүрийн цахим шуудан хаяг байршуулсан.

 

 

ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АВАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ /ДЭС ТҮШМЭЛ/:

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаал

Орон тоо

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

төрөл

ангилалзэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар azdtg@dornod.gov.mn, Холбоо барих утас:70583040

1

Аймгийн Засаг даргын тамгын газар

Нийгмийн бодлогын хэлтэс

Хэлтсийн дарга

1

Удирдах

ТЗ-4

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

 

Эрх зүй,  эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүмүүнлэг, бизнес ба удирдахуй, боловсрол

 

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх.

Төрийн албанд 6-аас доошгүй жил үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДОРНОД АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ