ДОРНОД АЙМГИЙН ЧУЛУУНХОРООТ СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

1 сар
ДОРНОД АЙМГИЙН ЧУЛУУНХОРООТ СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

ДОРНОД АЙМГИЙН ЧУЛУУНХОРООТ СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

 

 

2024 оны ...дугаар сарын...ны өдөр        Дугаар...                                             Дорнод аймаг

 

 

 

                                                Тариф батлах тухай

                                                                     

 

        Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, “Тэргүүн хараат” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн  2024/07 тоот дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн  Эрчим хүчний  зохицуулах зөвлөлөөс  ТОГТООХ нь:

         1.Дорнод аймгийн Чулуунхороот сумын Тэргүүн хараат ХХК-ийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тарифыг  хавсралтаар  баталсугай.

         2.Дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2024 оны  9 дүгээр  сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг  Тэргүүн хараат ХХК-ийн гүйцэтгэх захирал / Б.Долгормаа/-д даалгасугай.

         3.Үнэ тарифын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн Ж.Энхээд даалгасугай.

  1. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн үнэ батлах тухай 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

 

          ДАРГА                                                                                       Б.ЭНХБААТАР

          ГИШҮҮН                                                                                    М.НЯМСҮРЭН

          ГИШҮҮН                                                                                    Ж.ЭНХЭЭ

 

 

 

                                                                                  Дорнод аймгийн Эрчим хүчний зохицуулах

                                                                                 Зөвлөлийн 2024 оны....дугаар сарын .....ны

                                                                                  өдрийн ......тоот тогтоолын хавсралт №.....

 

      ЧУЛУУНХОРООТ  СУМЫН “ТЭРГҮҮН ХАРААТ” ХХК-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД

                    БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФ

 

      Дорнод аймгийн Чулуунхороот сумын Тэргүүн хараат ХХК-ийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон тус сумын хэрэглэгчдэд / төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл өрхийн хэрэглэгч / борлуулах дулааны эрчим хүчний тариф /НӨАТ-гүй/-ыг төлбөр тооцох үзүүлэлтийн ангилалд дараах байдлаар тогтооно.

 

 

Д/Д

 

ХЭРЭГЛЭГЧИЙН АНГИЛАЛ

 

ХЭМЖИХ НЭГЖ

 

ТАРИФ /НӨАТ-гүй/

 

 

1

 

Төсөвт байгууллагуудын халаалт

 

Төг/м3

 

2200.00

 

 

 

2

 

Аж ахуйн нэгж байгууллагын халаалт

 

Төг/м3

 

2200.00

 

 

3

 

Айл өрхийн халаалт

 

Төг/м2

 

550.00

 

 

                              ________________ооо_________________

 

                                 САНАЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ:

 

           ХЭРЭГЛЭГЧ ТА ТОГТООЛЫН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ, ХҮСЭЛТЭЭ АЛБАН        ЁСООР БИЧГЭЭР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛД ИРҮҮЛЭХ ЭСВЭЛ      enkhbaatar_2892@yahoo.com И-МЭЙЛ ХАЯГААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

                             ХОЛБОО БАРИХ УТАС:99102892

                   ХАЯГ:ДОРНОД АЙМАГ,ЗДТГ-ЫН БАЙР 230 ТООТ