ЗҮҮН БҮСИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭМЦЭЭН БОЛНО

5 цаг
ЗҮҮН БҮСИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭМЦЭЭН БОЛНО
Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг ахлах ангиас нь эхлэн бэлтгэх, хүүхэд залуусын багийн ажиллагаа 🤝, технологийн сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” харилцаа холбоо, мэдээллийн технологийн тэмцээнийг 📍Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Спорт цогцолборт 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тэмцээн дараах 3 төрлөөр явагдана.
1. 🚁 Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дрон жолоодлого
• Сонирхогчдын /commercial/
• Тоглоомын /toy/
• Өөрөө угсрах /DIY/
2. 🎮 Цахим спортын тэмцээн
• Mobile Legends (сонирхогчдын)
• PUBG Mobile (сонирхогчдын)
3. 🗣️ “DIGITAL FIRST” сэдэвт илтгэлийн тэмцээн
Хамрах хүрээ:
* Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон Политехникийн коллежийн сурагчид
* Харилцаа холбоо, мэдээллийн технологийн “ХУРДАН” клубийн гишүүд
📝 Бүртгэл 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэст явагдана.
🔗 Доорх линкээр орж, тэмцээний удирдамжтай танилцана уу:
Эргэх холбоо
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
Сүхбаатар аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс
Дорнод аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс
Хэнтий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс