ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ 100 ХУВЬ ЗАРЛАЖ, 96 ХУВЬТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛААД БАЙНА

6 цаг
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ 100 ХУВЬ ЗАРЛАЖ, 96 ХУВЬТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛААД БАЙНА
Дорнод аймаг 2025 онд хийхээр төлөвлөсөн худалдан авах ажиллагааг бүрэн зарлаж, 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Нийт тендерийн 96 хувьд гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан, төсөвт өртөг бүхий ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж эхлээд байна.
Аймгийн хэмжээнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, соёл, спорт зэрэг салбарт хамаарах төсөл, арга хэмжээнүүдийг гэрээний дагуу хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үлдсэн 4 хувийн ажилд гүйцэтгэгч сонгох үйл явц үргэлжилж байна.