“ЖОБ ЦЕНТР” ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2 хоног
“ЖОБ ЦЕНТР” ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Зүүн бүсийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг шинэ шатанд гаргаж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт шинэчлэл авчрах зорилго бүхий “Жоб Центр” хөдөлмөрийн үйлчилгээний төв өнөөдөр манай аймагт нээлтээ хийлээ.
Тус төв нь Зүүн бүсийн гурван аймгаас хамгийн түрүүнд манай аймагт байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд Ц.Идэрбат, Л.Соронзонболд, Дорнод, Хэнтий,Сүхбаатар аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын дарга нар болон холбогдох байгуулагын дарга нар оролцлоо.
“Жоб Центр” нь ажил хайгч иргэдэд ажлын байрны мэдээлэл хүргэх, хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн ур чадварын үнэлгээ хийх, хөдөлмөрийн зөвлөгөө өгөх зэрэг олон талт үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн хүргэх юм. Тус төвөөр дамжуулан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн боломжийг бодитоор нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй, нээлттэй байх боломж бүрдэж байна.