ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ШИНЭЧЛЭГДСЭН ЖУРМУУДЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2 хоног
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ШИНЭЧЛЭГДСЭН ЖУРМУУДЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
Монгол Улсад 1996 оноос хойш хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо хөгжиж, өнөөдөр үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээг нэвтрүүлэх ажил үе шаттай хэрэгжиж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор “Хяналт-шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам” тус тус шинэчлэгдэн батлагдаж, энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэв.
Өнөөдөр аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт -шинжилгээ үнэлгээний хэлтсээс сумдын Засаг даргын тамгын газрын дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, газар, хэлтэс, албаны дарга нар болон хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагч нарт дээрх журмыг танилцуулах сургалтыг зохион байгуулсан юм.
Сургалтад нийт 60 гаруй албан хаагч хамрагдлаa.